



















Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон маш сайн үнэлгээ авлаа. Монгол Улсын Засгийн газрын 7 сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолд зааснаар Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх улсын үзлэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т энэ сарын 20-22-ны өдрүүдэд явагдаж, үзлэгийн комиссынхон дүнгээ танилцуулав.
Эрдэнэт үйлдвэрийн ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийхдээ Монгол Улсын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ, эрх зүйн акт, баримт бичгүүдийг үндэслэн төв комиссын нарийвчилсан арга аргачлалын дагуу үнэлж, дүгнэлт гаргасан байна.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Эдгээр хууль тогтоомж, баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаандаа тасралтгүй сайжруулалт хийж ажиллаж буй нь маш сайн үнэлэгдэх гол үзүүлэлт болсныг Улсын үзлэгийн комиссын гишүүн, Үндэсний төв архивын захирал, албан хэрэг хөтлөлтийн хяналтын ахлах байцаагч Т.Сайнжаргал онцолж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон, архив албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Эрдэнэт үйлдвэрийн архив албан хэрэг хөтлөлт олон жилийн тогтвортой үйл ажиллагаатай, онол арга зүйн үндэслэл, зохион байгуулалт сайн хийгдэж ирсэн байна. Энэ нь орон нутгийн бусад төрийн байгууллагуудад жишиг болохуйц туршлага гэдгийг мөн үзлэгийн комиссын гишүүд өөр өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу танилцуулсан дүгнэлтдээ дурдлаа. Түүнчлэн, тус үйлдвэр Төрөлжсөн архивын зориулалтын байр, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан нь маш том хөрөнгө оруулалт гэж үнэлэв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын архив албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд хийсэн улсын үзлэгийн үнэлэлт дүгнэлтэд тусгагдсан санал сайжруулалт, шаардлага, цаашид анхаарах асуудлыг шийдвэрлэж, хууль тогтоомжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллана гэж Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Р.Очбадрах үзлэгийн дүнгийн танилцуулгын үеэр онцоллоо.










