
Монгол Улсад ч үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаа, Францын тэрбумтан Бернар Арноугийн гэр бүл тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний дэлхийн томоохон групп болох LVMH-ийн хувьцаа эзэмшлийн бүтцийг хялбарчлах төлөвлөгөөгөө танилцууллаа.
Энэхүү өөрчлөлтийг мөн л Арноугийн гэр бүлийн эзэмшилд байдаг Christian Dior компаниар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Dior компани лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ дурьдсан байна.
Компаниудын бүтцийн өөрчлөлтөөр Бернар Арноугийн гэр бүл Agache холдинг компаниа Christian Dior-той нэгтгэнэ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Одоогоор Agache нь Christian Dior-ийн нийт хувьцааны 96 хувь, саналын эрхийн 97.1 хувийг эзэмшдэг байна. Мөн LVMH-ийн нийт хувьцааны 6.77 хувь, саналын эрхийн 8.49 хувийг эзэмшдэг. Нэгдсэний дараа шинэ компани нь Agache нэрээ хадгалж, LVMH-ийн нийт хувьцааны 49.76 хувь, саналын эрхийн 65.55 хувийг шууд эзэмших юм.
Уг нэгдлийг 12 дугаар сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Agache-ийн одоогоор эзэмшдэггүй Christian Dior-ийн 2.44 хувийн хувьцааг худалдан авах санал мөн багтана. Бернар Арноугийн гэр бүл эдгээр хувьцааг LVMH-ийн тухайн үеийн зах зээлийн үнэд үндэслэн тогтоох үнээр худалдан авахаар төлөвлөжээ. Бернар Арноугийн конгломерат нь Lora Piano компаниараа дамжуулан манай улсын Сүхбаатар аймгийн ноолуурын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа юм.









