БНХАУ-ын дарга Ши Жиньпин залуучуудын солилцооны хөтөлбөрөөр Хятад улсад аялах аялалд оролцсон АНУ-ын 10 их сургуулийн оюутнуудын захидалд хариу захидал илгээжээ.

Харвардын их сургууль болон АНУ-ын бусад есөн их сургуулийн 100 орчим оюутан Ши Жиньпинд захидал бичсэн байна. Тэдгээр оюутнууд Хятадад хийсэн аялал, солилцооны арга хэмжээнд оролцсон туршлага болон олж авсан зүйлсийнхээ талаар захидалдаа хуваалцжээ.
Тэд “Ирээдүйг бүтээгчид 2026: Ази, Номхон далайн хамтын ирээдүйн төлөөх Хятад-АНУ-ын залуучуудын аялал” зэрэг хөтөлбөрт оролцсон аж.
Оюутнууд захидалдаа БНХАУ, АНУ-ын найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Ши Жиньпин оюутнууд өөрийнх нь улсад таатай, мартагдашгүй аялал хийсэн талаар сонсоод баяртай байгаагаа захидалдаа бичсэн байна.
Мөн оюутнууд Хятадын соёл иргэншлийг өндрөөр үнэлж, Хятад, АНУ-ын найрсаг хамтын ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэнд талархаж байгаагаа бичжээ.
Тэрээр хоёр орны залуучууд нэг дэлхий дээр амьдарч, цаг үеийн нийтлэг үүрэг хариуцлагыг хамтдаа үүрч байгаа хэмээн онцолсон байна.
Ши Жиньпин хоёр орны залуучууд Хятад, АНУ-ын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхтэй оролцож, ард түмнүүдийн харилцан ойлголцол, дотно харилцааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоёр орны харилцааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ.
Түүнчлэн оюутнуудад эрч хүч, санаачилгаа илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх үйлсэд зориулахыг хүссэн байна.









