”Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд, аймгийн Засаг дарга нарын 2025 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд хөдөө аж ахуйн нөөц бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүний техникийн хяналт, стандартыг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх судалгаа, хөгжлийн төв, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран “Арьс ширэн түүхий эдийн нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, нядалгааны үеийн гэмтлийг бууруулах сургалт” боллоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тус сургалтад Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, улсын байцаагчид, малын эмч, Сумдын хөдөө аж ахуйн тасаг, Мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэгч иргэн, аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцлоо.

Тэд цаашид Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хэрхэн хамтарч ажиллах, стандартын шаардлага хангасан арьс ширийг үйлдвэрт хэрхэн нийлүүлэх талаар санал солилцлоо.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар











