



















Ливийн санхүүжилтээр 2007 онд болсон сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийг оролдсон хэргээр ял авч, ирэх мягмар гарагт таван жилийн хорих ял эдлэхээр болсон Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози “Би шоронд орохоос айхгүй байна” гэж La Tribune Dimanche сонинд ярьжээ.

Прокурорын газраас ял эдлэх өдрийг нь мэдэгдсэний дараа Саркози 10 дугаар сарын 21-нд Парис дахь Santé шоронд хоригдохоор болсон бөгөөд тэрээр “Би аль хэдийн цүнхээ бэлдсэн, тайван байна” гэж мэдэгдсэн байна.
“Би шоронд орохоос айхгүй. Би Santé шоронгийн хаалганы өмнө ч гэсэн толгой гэдгэр зогсоно. Ямар нэгэн онцгой хөнгөлөлт, эрх ямба хүсэхгүй,” гэж Никола Саркози хэлжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ерөнхийлөгч асан хүндрэл бэрхшээлдээ гомдоллохгүй, өрөвдүүлэхийг хүсэхгүй байгаагаа мөн илэрхийлсэн. Тэрээр хоригдох хугацаандаа ном бичихээр төлөвлөж байгаа гэж Ерөнхийлөгч асанаас ярилцлага авсан сонин мэдээлжээ.
Никола Саркози 2007–2012 онд Францын Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд түүний ойрын туслахууд хуучин Ливийн удирдагч асан талийгаач Муаммар Гадафийн дэглэмээс 2007 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хууль бус санхүүжилт авахыг оролдсон гэж буруутгагдан, тэр өөрөө гэмт хэргийн хуйвалдаанд оролцсон гэж шүүх үзсэн байна.
Саркози энэ хэргийг үгүйсгэж, буруутай гэсэн шийдвэртээ давж заалдаад байгаа юм.











