



















Өмнөговь аймаг нь орон нутгийн иргэдээ олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадвартай, өндөр боловсролтой мэргэжилтнүүд болгон бэлтгэх зорилгоор Австралийн Флиндерсийн их сургуультай 2024 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн залуусыг дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх "Өмнөговь Тэтгэлэг" тэтгэлэгт хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус тэтгэлэг нь Өмнөговь аймгийн иргэдийг Флиндерсийн их сургуульд суралцах боломжийг олгож, сургалтын төлбөрийн 75 хүртэлх хувийг тэтгэлэг болгон олгох онцгой боломж бөгөөд 2024 онд анхны сонгон шалгаруулалт явагдаж, 4 иргэн уг тэтгэлэгт тэнцэн Австралийн их сургуульд суралцах эрхээ авсан бол 2025 оны тэтгэлэгт хөтөлбөрт нийт 8 иргэн бүртгүүлэн, эхний шатны ярилцлагадаа ороод байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тэтгэлэгт хамрагдах иргэдийг шударга, ил тод, өрсөлдөөнт зарчмаар шалгаруулах үүднээс Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ба Өмнөговь аймгаас тавьсан шаардлага шалгуур, Флиндерсийн их сургуулийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн сонгон шалгаруулалтыг орон нутгийн бүх иргэдэд нээлттэйгээр зохион байгуулж байна.










