Иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суувал нэмэлт төлбөр төлөхгүй байх зохицуулалт үйлчилж байсан. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс буюу өчигдрөөс иргэд автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино гэж шийдвэрлэж байсан.
Тэгвэл энэ тогтоолын хэрэгжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад "Одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Өнөөдрийн байдлаар хуучин тариф буюу 500 төгрөгөөр зорчиж байгаа. 1000 төгрөгөөр зорчих тариф хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй" гэх мэдээллийг өгсөн юм.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хэрэв үнэ нэмсэн шийдвэр нь хэрэгжиж эхэлвэл зорчигч өдөртдөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.











