



















Японы автомашин үйлдвэрлэгч “Honda“, “Nissan” компаниуд нэгдэхээр яриа хэлэлцээ явагдаж байна. “Honda”, “Nissan” компаниуд цахилгаан автомашин үйлдвэрлэлээр Хятадын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүднээс ийм арга замыг сонгож байна. Хоёр компани Хятадын зах зээлд цахилгаан автомашин нийлүүлэхдээ нэг нэгнийхээ давуу талыг ашиглах, ирээдүйн хамтын ажиллагааны янз бүрийн боломжийг судалж байна гэлээ.
“Honda”, “Nissan” компаниудын Хятадын зах зээл дэх борлуулалт жил ирэх тусам буурч байна. Зөвхөн дээрх компаниуд ч биш уламжлалт хөдөлгүүрт автомашины борлуулалт Хятад даяар буурч байгаа юм. Учир нь 11-р сарын байдлаар Хятадын автомашины зах зээлийн 70 орчим хувийг цахилгаан машины борлуулалт эзэлж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2023 онд Хятадын “BYD” дэлхий даяар 7.4 сая цахилгаан автомашин борлуулж, өнгөрсөн 10-р сард орлогоороо анх Теслаг ардаа орхиж байгаа нь Хятадын зах зээлд автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн улам ширүүсэж байгааг илтгэж байна. Тиймээс хамгийн том зээл дэх ашиг орлого нь хумигдаж байгаа дээрх хоёр компани нэгдэж байж өрсөлдөөнд тэсэж үлдэх юм.
"Nissan" компанийн хувьд дээрх сонголтыг хийж хэлэлцээр амжилттай болбол Францын автомашин үйлдвэрлэгч “Renault”-тай гэрээгээ цуцлах магадлалтай байна.
Өнгөрсөн наймдугаар сард тус хоёр компани мөн Mitsubishi-тэй хамтран ажиллах талаар хэлэлцээ хийжээ.










