Автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг ДӨРӨВ дахин нэмэгдүүлэхээр иргэдээс санал авч буй хугацаа дуусахад тав хоног үлдлээ.
Жишээ нь: prius маркийн авто машины жилийн 36 мянган төгрөгийн албан татварыг дөрөв дахин нэмэгдүүлж 144 мянган төгрөг, Lexus 570 маркийн авто машины жилийн татвар 188.1 мянган төгрөгийг 752.4 мянган төгрөг, Huindai Porter авто машины 30 мянган төгрөгийн албан татварыг 75 мянган төгрөг, Huindai Маяти автомашины нэг жилийн татвар 75 мянган төгрөгийг 165 мянган төгрөг, Alphard маркийн автомашины 108 мянга 900 төгрөгийн жилийн татварын хэмжээг 435 мянга 600 төгрөг, цахилгаан тэжээлт автомашины хувьд “0” хувийн албан татвар төлөх тооцоолол гаргажээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Цахим саналд 107 мянга 785 иргэн санал ирүүлжээ. Уг тогтоолын төслийг НИТХ-ын төлөөлөгчид санаачилсан байна. МАН-ын 2024 оны мөрийн хөтөлбөрт бага орлоготой иргэдийн амжиргааг дэмжих зорилгоор тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ гэжээ. Приус маркийн автомашин тансаг хэрэглээнд тооцогдох уу?










