



















Аймгийн Засаг даргын орлогч Ж. Занабазар “Beifang Automotive” группын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан аймгийн Политехникийн коллежийг тус компанийн автомашины мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллуулах талаар санал солилцлоо.
Тус групп нь авто машины салбарт цогц боловсролын шийдлийг нэвтрүүлсэн, 30 гаруй жилийн туршлагатай, 100 гаруй салбар сургуультай, олон улсад автомашины мэргэжлийн боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж буй арвин туршлагатай байгууллага юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Өмнөговь аймгийн Политехникийн коллеж нь авто машины засвар үйлчилгээний чиглэлээр 2 төрлийн 6 ангийг хичээллүүлдэг. Орчин үеийн технологийн дэвшилд суурилсан цахилгаан, хайбрид машин засварын сургалтыг хэрэгжүүлэх, мөн уул уурхайн авто техникийг засварлах чадварлаг мэргэжилтэн бэлтгэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Тус сургуультай гадаад хэргийн яамны зөвшөөрлийг авч хамтын ажиллагааг эхлүүлэн сургагч багш бэлтгэх, аймагтаа сургалтын орчин нөхцөл бүхий төв байгуулах боломжуудын талаар санал солилцлоо.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










