
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын дэд сайд, ноён Шү Жяаай тэргүүтэй төлөөлөгчид айлчлын хүрээнд Төв аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмж, гамшгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.
Мөн гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, нүүлгэн шилжүүлэлт болон гамшгийн яаралтай тусламжийн бараа материалыг олгох, хуваарилах системтэй танилцаж, харилцан санал солилцсон юм.
Энэ сарын 21-24-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын дэд сайд, ноён Шү Жяаай тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал нь хоёр улсын Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд мөрдөж байгаа бодлогын баримт бичгийг шинэчлэх, алба хаагчдын мэргэжлийн боловсролыг бүх түвшинд нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

Мөн эрдэм шинжилгээ, судалгаа, симуляцийн төв, лаборатори, инновацын төвүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус улсад ашиглаж байгаа өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ, тусгай зориулалтын дрон, робот, мэдээллийн систем, хиймэл оюунд суурилсан шийдэл, эрт сэрэмжлүүлэх системийн дэвшилтэт техник, технологи, туршлагыг судалж, Монгол Улсын нөхцөлд тохируулан үе шаттайгаар нэвтрүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлсэн ач холбогдолтой байлаа.
http://nema.gov.mn/post/177097
#гадаадхамтынажиллагаа
#Айлчлал










