Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар, аймгийн баяр наадам болон Бүх цэргийн баяр наадамд барилдаад шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээг авдаг болно. Энэ заалтыг 2023 оны долоодугаар сарын 7-нд тухайн хуульд нэмсэн юм.
Хуульд тусгаснаар, Засгийн газар допингийн шинжилгээ хийхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад хяналт тавих эрхтэй.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тиймээс 21 аймгийн баяр наадамд шөвгөргөсөн 84 бөх, Бүх цэргийн баяр наадам жилд нэг удаа болдог гэхээр нийт 88 бөхөөс жил болгон допингийн шинжилгээ авдаг болох юм. Энд шаардагдах төсвийг Засгийн газар төсөвлөж, батлуулна.
Хэрэв шөвгөрсөн бөх допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцдог. Харин шинжилгээ өгөөд, хориглосон бодис илэрсэн бол В сорьцоо шинжлүүлж болно. В сорьцын шинжилгээний төлбөрийг тухайн бөх өөрөөсөө төлөх юм.











