Монголын Авто Мастеруудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мастер Ралли 2025” улсын аварга шалгаруулах холын зайн (1800 км) автомотоспортын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан болон Монгол Улсын нийт 84 баг оролцож, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Өмнөговь аймгаас дараах тамирчид оролцож, онцгой амжилт гаргалаа:
SSV (UTV) ангилалд:
Олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, хүү Б.Тэгшдүүрэн нар
➤ 21 цаг 41 минут 06 секундийн хугацаанд барианд орж тэргүүн байр.
УАЗ ангилалд:

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Спортын мастер Э. Баярмөнх, Спортын мастер У. Нарантогтох
➤ 24 цаг 46 минут 18 секундээр барианд орж тэргүүн байр, А.Бүрэнжаргал, Ч.Батчулуун
➤ 25 цаг 36 минут 28 секундээр гуравдугаар байр
Мото ангилалд:
Б.Улам-Ундрах
(Даланзадгад сумын залуу тамирчин)
➤ 24 цаг 37 минут 21 секундээр
гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
Энэхүү уралдаанд амжилттай оролцож, улсын хэмжээнд Өмнөговь аймгийн нэрийг өндөрт өргөсөн нийт тамирчдадаа болон тэднийг дэмжин ажилласан баг хамт олонд халуун баяр хүргэе.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










