Аймгийн Засаг дарга Н.Энхбат салбар бүрийн аж ахуй нэгжүүд, иргэдтэй шат дараалсан уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Уулзалтаар иргэдийн санал санаачилгыг ажил хэрэгтээ тусгах, хамтран ажиллах, хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан хөтөлбөрүүдтэй уялдан төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах цаашлаад иргэд, ААН-үүдийн бизнесийг бодлогоор дэмжиж ажиллах зорилгоор ийнхүү хүлээн авч уулзаж байна.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ удаа Даланзадгад суманд худалдаа, үйлчилгээ, нийтийн ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг урьж ирүүлэн нээлттэй санал солилцлоо. Бизнес эрхлэгчдийн хувьд голчлон НӨАТ өндөр байгаа нь тогтвортой, ашигтай ажиллахад хүндрэл үүсгэж байгааг үүнд төр бодлогоор дэмжиж анхаарах хэрэгтэйг хэлж байна. Энэ асуудлыг аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүд, шат шатны байгууллагад уламжлана гэдгийг хэллээ.
Мөн уулзалтаар аймгийн Засаг даргаас гаргасан “Электрон тамхины эсрэг уриалга”-д нэгдэн дэлгүүр, худалдааны төвүүдийг электрон тамхи худалдан борлуулахгүй байхыг уриаллаа. Худалдаа эрхлэгчдийн зүгээс уриалгыг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж электрон тамхины худалдаа хийхгүй байхаа илэрхийллээ.










