
Өмнөговь аймгийн хэмжээнд салбар бүрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж буй албан хаагчдын төлөөлөлтэй аймгийн Засаг дарга уулзаж тухайн албаны чиг үүрэг, хийж хэрэгжүүлж буй ажил үүргийн мэдээ, мэдээлэлтэй танилцлаа.
Уулзалтын хүрээнд орон нутгийн төрийн байгууллагуудын хяналтын байцаагчдын уялдаа холбоог сайжруулах, тэдэнд тулгамдаж буй асуудалд орон нутгаас анхаарч ажиллах тал дээр санал солилцлоо. Арга хэмжээнд аймгийн ЗДТГ, Татварын газар, ХХҮГ, ХХААГ, Мал эмнэлэг, Онцгой байдлын газар, ЭМГ, СУАЖЗГ, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагын улсын байцаагчдын төлөөлөл ирж оролцлоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Өмнөговь аймаг хилийн 2 боомттой, уул уурхайн бүс нутаг тул түүнийг дагасан худалдаа үйлчилгээ, хүнс үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг олон талт хяналт шалгалт хийх шаардлага үүсдэг бөгөөд улсын байцаагчдын тухайн бүс нутагт хяналт хийх техник хэрэгсэл, томилолтын зардал, шатахуун цаашлаад хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийн хангамж муу байдгаас шаардлагатай урьдчилан сэргийлэх хяналт хийхэд хүндрэлтэй байгааг хэлж байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










