



















Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон холбогдох журамд ажил олгогчийн эрх болон үүргийг тодорхойлсон байдаг. Хуульд заасны дагуу ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан байх үүрэгтэй.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үнэн зөв тайлагнасан байх, даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг үнэн зөв оруулсан байх, даатгуулагчийн иргэний бүртгэлийн дугаар, овог нэр зэргийг үндсэн мэдээллийг үнэн зөв оруулах, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангийн үнэн зөв, бодит байдлыг ажил олгогч, тухайн байгууллагын нягтлан бодогч хариуцах зэрэг үүргийг хуульд заасан байдаг. Хэрвээ ажил олгогч хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үйлдсэн тохиолдолд зөрчлийн хууль болон эрүүгийн хуулиар хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай.
Тиймээс ажил олгогч та бүхэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон бусад хуульд тогтоомжид заасан үүргээ ухамсарлан нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа үнэн зөв тайлагнаж ирүүлэхийг хүсье.










