Нийгмийн даатгалын байгууллага ажил олгогчид, даатгуулагчид, жижиг дунд бизнес эрхлэгчдэд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах, ач холбогдлыг нь таниулах, мэдээлэл өгөх, тэдэнд ил тод, нээлттэй, ашиг сонирхлоос ангид түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж дэмжиж ажиллахыг зорьж байна.
Энэхүү ажлын хүрээнд бүх аймаг, дүүргүүд шат дараатайгаар “Ажил олгогчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ удаад Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газар “Бизнесийн орчин” ажил олгогчдын зөвлөгөөнийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж, ажил олгогчид, даатгуулагчдад эрх зүйн мэдлэг олгож, тулгамдаж байгаа асуудлыг сонсож, гарц шийдлийн талаар хамтдаа ярилцлаа. Мөн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа шилдэг шимтгэл төлөгчдийг шагнаж, урамшууллаа.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар










