



















Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр 31 дэх жилтэйгээ золгож байна. Энэ өдрийн хүрээнд “Ажилтай өрх - Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбай дээр эхэллээ.
Өдөрлөгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зэрэг байгууллагууд оролцож байна.
2024 онд Монгол Улсын Засгийн Газар гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийг Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг гэж үзэн “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”-ыг байгуулсан билээ.
Нийгмийн үндсэн нэгж “ГЭР БҮЛ”-ийг дэмжих, ялангуяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг цогцоор анхааран ажиллаж байна.
Манай яамнаас хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжиж, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийг дэмжих үйл ажиллагааны чиглэл, хүүхэд, эх эцэгт олгох мөнгөн дэмжлэг, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоо бүрдэнэ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
“АЖИЛТАЙ ӨРХ-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөгийн үеэр дараах төрийн үйлчилгээг хүргэж байна. Үүнд:
Хүүхэд, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ
Хөдөлмөрийн яармаг /JOB CENTER/ арга хэмжээ зохион байгуулах
Нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээр нь болон онлайнаар үзүүлэх
Нийгмийн даатгалын үйлчилгээ газар дээр нь болон онлайнаар үзүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
Өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн зээл олголт
Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг үйлчилгээг үзүүлнэ.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлалын туршилтын” хөтөлбөрийн хүрээнд “Цар тахлын үе хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-т хамрагдсан айл өрхийн төлөөлөл өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн худалдаа гаргаад байна. Уг төсөлд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1,259 өрх хамрагджээ.











