
Ази, Номхон далайн үнэлгээний холбоо (APEA), Япон улсын Үнэлгээний Холбоо (JES), Германы Саарландын их сургуулийн Үнэлгээний төв (CEval) хамтран 2025 оны 11 дүгээр сарын 11–16ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулсан 5 дахь удаагийн APEA бага хурал болон EvalVision Asia-2025 олон улсын арга хэмжээнд Өмнөговь аймаг нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр төлөөлөн оролцлоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Төлөөлөгчид 4 өдрийн турш үндсэн хуралдаан, салбар хэлэлцүүлэг, сургалт, семинарт идэвхтэй оролцож бүс нутгийн орнуудын туршлага, сайн жишгийг судаллаа.
Олон улсын хурлаас олж авсан мэдлэг, туршлагаа байгууллага, орон нутагтаа түгээж, үнэлгээний сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг бодит ажил, арга хэмжээнд ашиглахаар төлөвлөж байна.
#APEA2025 #Tokyo #Mongolia #Conference #Education #Collaboration #YOHICONSULTING
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










