



















Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Азийн хөгжлийн банкны Байгаль орчны асуудал хариуцсан дарга Ёко Ватанабэ-тэй уулзан хоёр талын уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, биологийн олон янз байдал, бохирдол болон доройтлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай дэлгэрэнгүй ярилцлаа.
Ирэх оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд яриа өрнөсөн бөгөөд сайд Б.Батбаатар санал, санаачилга, тэдгээрээр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн агуулга болоод төлөвлөлтийн талаар тусгайлан танилцуулж, Азийн хөгжлийн банкыг хэрэгжилтэд хамтрахыг хүслээ.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Азийн хөгжлийн банкны төлөөлөл Монгол Улсыг маш чухалд тооцогддог НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх чуулганыг зохион байгуулах болсонд талархал илэрхийлээд Засгийн газраас танилцуулахаар бэлтгэж буй Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын менежмент болон Байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн олон улсын гурван санаачилгын төслийг өндрөөр үнэллээ. Санаачилгуудын төслийг хэрэгжүүлэх боломжтой гарц, гаргалгаа болон одоогоор хоёр талын хэрэгжүүлж буй агуулга нэгтэй төслүүдээр дамжуулан бодит ажлуудыг Талуудын 17 дугаар бага хурлаас өмнө гүйцэтгэхүйц байх шийдлүүдийг ярилцлаа.
Цаашид Азийн хөгжлийн банк Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар болон төвөөсөө Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлд Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэнээр уулзалт өндөрлөв.










