
📍 Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын бага насны хүүхдийн хөгжлийн сүлжээ хамтран бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөрийг танилцуулах уулзалт, өдөрлөгийг 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
👥 Арга хэмжээнд Боловсролын яам болон түүний харьяа байгууллага, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд багачууд оролцов.
🌱 Хүүхдийн хөгжлийн хамгийн чухал суурь нь бага насанд тавигддаг. Энэ үед хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, нийгэмшихүй зэрэг цогц хөгжлийг дэмжихэд гэр бүл, цэцэрлэгийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.
🔺 Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эх, багш, хүүхдийн “алтан гурвалжин” буюу харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал юм.
📋 Хөгжлөөс нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байх, бага насны хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, хамгаалал, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон салбар хоорондын уялдааг хангах зорилгоор Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хамтарсан тушаалаар /А/273, А/266, А/165/ “Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг баталсан.




Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
▶️ Өнөөдрийн уулзалт, өдөрлөг нь тус хамтарсан шийдвэрийг ажил хэрэг болгох үйл ажиллагааны эхлэл болж байна.
🎤 Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан эцэг эх, хүүхдийн харилцааг эерэгжүүлэн сайжруулах, хүүхдэд үзүүлэх анхаарал, халамжийг нэмэгдүүлэх хандлага, ур чадвар болон бодит дадлагад суурилсан тус хөтөлбөрийн давуу талыг онцлон тэмдэглэв.
🌍 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Беате Дастел бага насны хүүхдийн цогц хөгжилд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал болохыг дурдаж, олон улсын туршлагаас хуваалцлаа.
🤝 Лоринэт сангийн Монгол дахь Гүйцэтгэх захирал Б.Тамир хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагчид болон хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлэв.
🎭 Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297, 337 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнууд болон Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн оюутнууд урлагийн тоглолт үзүүлж, уулзалт, өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцлоо.
🏡 Гэр бүлийн орчинд бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих мэдлэг, чадварыг эцэг эх, асран хамгаалагчдад эзэмшүүлэх нь хүүхдийн цаашдын суралцах, хөгжих суурийг бэхжүүлэх ач холбогдолтой.
🌱 Эцэг эх, багш, хүүхдийн нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг нь эх дэлхийгээ хайрладаг, асуудлыг шүүн тунгааж бүтээлчээр шийдвэрлэдэг, ёс суртахуунтай, хариуцлагатай, насан туршдаа суралцах эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэх суурь болно.










