



















Ерөнхий боловсрол, их дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэнтэй холбоотойгоор боловсролын ерөнхий газар /БЕГ/-аас чиглэл хүргүүлжээ. Ингэхдээ, ханиад томуугийн тархалттай холбоотойгоор бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, реторуудад БЕГ-аас амны хаалт тогтмол зүүх чиглэл өгсөн байна.
Чиглэлд, Улсын онцгой комиссын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны нэгдүгээр албан даалгаврын дагуу "Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт"-ийн тархалтын эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2023 оны А/28 дугаар тушаалын хавсралтаар баталсан аргачлалын дагуу мэргэжлийн баг зохион байгуулж, үнэлгээний дүнгээр эрсдэлийн түвшин "өндөр" гарсан.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хугацаа дуусах, их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хоёрдугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор дараах чиглэлийг хүргүүлж байна. Үүнд,
Сургуулийн орчинд багш, ажилтан, суралцагчдыг амны хаалт хэрэглэж хэвшүүлэх,
Сургуулийн анги, танхимд гар халдваргүйжүүлэгч заавал байршуулах зэргийг тусгажээ.











