Азербайжаны нийслэл Баку хотоос Чеченийн Грозный хотын чиглэлд хөөрсөн J2-8243 дугаарын зорчигч тээврийн онгоц осолдлоо. Азербайжаны агаарын тээврийн онгоц Казахстаны Актау хотоос 3 км-ийн зайд ослын буулт хийсэн байна.
Онгоц ослын буулт хийх үедээ агаарт эргэлдэж, шатаж байсан нь дүрс бичлэгт үлджээ. Казахстаны Онцгой байдлын аврагчид ослын буулт хийж шатаж байсан онгоцны галыг унтрааж, зорчигчдыг эмнэлэгт яаралтай эмнэлэгт хүргээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Онгоцонд 62 зорчигч, багийн 5 гишүүн зорчиж байсан бөгөөд 38 хүн амь үрэгдэж 29 хүн амьд байна. Амьд үлдсэн хүмүүсийн днд бага насны 2 хүүхэд байна гэж Казахстан улсын онцгой байдлын газраас мэдээлэв.
Онгоцонд Азербайжаны 37, Казахстаны 6, Киргизстаны 3, ОХУ-ын 16 иргэн зорчиж байжээ.










