Аймгийн Засаг дарга төр, хувийн хэвшлийн салбар бүрийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж байгаа юм. Энэ удаа Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй банк, үүрэн холбооны операторуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар аймгийн Засаг дарга “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд салбар бүрд өсөлт гаргахад бодлогоор дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Цаашлаад Өмнөговь аймаг улсын төсөвт бүрдүүлэхээр хүлээсэн үүрэгт хувийн хэвшлийн оролцоо ихээхэн чухал байгааг онцолж аймгийн нутаг дэвсгэрт олж буй орлогын татварын тайлангаа хуулийн дагуу илгээж аймагтаа бүрдүүлэх татварын буцаан олголтод анхаарч хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн тулгамдаж буй салбаруудад хөрөнгө оруулалт, хандив дэмжлэг үзүүлэн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээний татварын хөнгөлөлтөд хамрагдаж хамтран ажиллах саналыг илэрхийллээ.
Иргэд, хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг сайжруулахад чиглэсэн аянд идэвхтэй оролцож өөрсдийн нөөц бололцоог ашиглан хүүхэд багачуудад нөлөөллийн арга хэмжээг банкнууд хамтран зохион байгуулах хэрэгтэйг илэрхийлээд тэдний санал хүсэлтийг сонсож харилцан ярилцсан уулзалт боллоо.











