



















Баруун-Урт Бичигт чиглэлийн авто замын төсөл өнөөдөр нээлтээ хийсэн түүхэн өдөр тохиож байна.
✅ Баруун-Урт Бичигт чиглэлийн авто зам хатуу хучилттай болсноор Монгол Улсаар дамжин өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ нэгээр нэмэгдэх юм.

✅ Бичигтийн боомт нь Замын-Үүдийн дараа орох томоохон боомт болон хөгжих улмаар БНХАУ-ын Тянжин, Жинзоу,Далиан зэрэг боомтоор дамжин Зүүн хойд азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
✅ Мөн Сүхбаатар аймгийн Эдийн засагт хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхайн салбар зонхилдог дээрхи салбаруудад түшиглэн мах боловсруулалт,аялал жуулчлал бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
✅ Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан УИХ-гишүүн У. Отгонбаяр, Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М. Ганхүлэг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д. Хосбаяр болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.
✅Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д. Хосбаяр хэлсэн үгэндээ: Баруун-Урт Бичигт чиглэлийн 272 хатуу хучилттай авто зам тавих энэ бүтээн байгуулалт Сүхбаатарчуудын мөрөөдөл байсан.
✅Одоогоос 10 жилийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батсуурь аймгийн Засаг дарга байх даа Ази Европыг холбосон хамгийн дөт зам бол Баруун-Урт Бичигтийн боомтыг хатуу хучилттай авто замтай болгох төслийг МУЗГ-т танилцуулж байсан.
✅Энэ мөрөөдөл өнөөдөр биелэлээ олж
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт Бичигтийн боомтын 152 км хатуу хучилттай авто замын төсөл эхэлж байгаад нийт Сүхбаатарчуудынхаа өмнөөс талархаж байгаагаа хэлж байв.
Эх сурвалж: Сүхбаатар Аймгийн Засаг Даргын Тамгын Газар











