




















Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Баяндун суманд гарсан галыг бүтэн гурван өдрийн турш унтрааж чадахгүй байна. Баяндун суманд гарсан гал түймрийг унтраахаар 200 орчим хүн дайчлагдан ажиллаж байна. Хээрийн түймэр 50 км газар нутгийг хамраад байна. Хээрийн түймрийн улмаас нэг хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн бол нэг гэр, нэг байшин галд шатжээ. Харин хичнээн тооны мал галд өртсөнийг одоогоор эцэслэх боломжгүй байна. Дорнод аймгийн Халх гол, Асгат сумын галыг бүрэн унтраасан бөгөөд түймрийн шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна. Хээрийн түймэр гарч байгаа шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй байгааг ОБЕГ-аас мэдээлж байна. Иргэдийн хайхрамжгүйгээс болж Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Төв аймгийн зарим сумдад хээрийн түймрийн дуудлага нилээд их байжээ. Тиймээс агаар салхинд гарахдаа асаасан галаа бүрэн гүйцэд унтраах, асаасан шүдэнз, газ зэргийг ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.










