



















Баяжуулах үйлдвэрийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа экспортод ачуулсны 47 жилийн ойн баяраа өчигдөр бахархалтайгаар эхлүүллээ. Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий, Эрчим зүйн хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бямбаа, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Дэлгэр, Л.Баяраа, Х.Байгавил, Р.Баяр, Ц.Ерэнпил, Д.Энхболд, Гавьяат уурхайчин Д.Цагаач нарын хүндэт зочид оролцсон юм.

“Баяжуулагчдын бахархал” үйл ажиллагааг нээж, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон хэлсэн үгэндээ, “Баяжуулах үйлдвэр тэртээ 1978 онд эхний ээлжээ залгаж, анхны баяжмалаа ачиж байсан бол өнөөдөр бид 47 жилийнхээ ойг хамтдаа тэмдэглэж байна. Эхний залгалт хийж байхад дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан бол өнөөдөр жилд 40 сая тонныг боловсруулах суурилагдсан хүчин чадалтай болсон. Энэ нь үе үеийн баяжуулагчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. 2025 онд Баяжуулах үйлдвэр өмнөө тавьсан үйлдвэрлэлийн зорилтоо бүрэн ханган ажиллаж байна. Хэдийгээр он дуусах болоогүй ч хүлээгдэж буй гүйцэтгэлээр 47 жилийн түүхэнд дээд амжилтууд тогтоохоор байгааг дуулгахад таатай байна. Бид энэ жил 39,6 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй хэдий ч төлөвлөгөөнөөс 250-300 мянган тонн хүдэр илүү боловсруулах боломжийг бүрдүүлж чадсан. Энэ нь 47 жилийн түүхэн дэх дээд амжилт байх болно. Баяжуулах үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг 100-аас дээш хувиар давуулан биелүүлж, үйлдвэрийн газрын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн сацуу, ирээдүйд учирч болох хүндрэлүүдийг урьдчилан харж, боловсруулах хүдрийн шинж чанарыг урьдчилан судалж, бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг өргөн цар хүрээтэй хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг 86 хувьд хүргэж, барилгын ажлыг энэ жил эхлүүлж, өнөөдрийн байдлаар 22 хувийн гүйцэтгэлд хүрээд байна. Шинэ хаягдлын сан барьж байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах суурь судалгааны ажлууд хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Эдгээр нь Баяжуулах үйлдвэрийг цаашид өрсөлдөх чадвартай, өндөр бүтээмжтэй байлгахын сацуу, өртөг зардлыг бууруулах маш том боломжийг бүрдүүлэх төслүүд байх болно. Мөн хөрөнгө оруулалтын ажилтай зэрэгцүүлэн, хуучирсан тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлуудыг тасралтгүй хийж байна. Тухайлбал, 2, 3 дугаар секцийн шинэчлэл. Бид өмнө нь 96 ширхэг флотмашинаар 12 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол шинэчлэл хийсний дараа 22 флотмашинаар тэр хэмжээний хүдэр баяжуулж байна. Зардлын хувьд бид 10-р сарын 31-ний байдлаар цахилгаан эрчим хүчээс 1,5 тэрбум төгрөг хэмнэж чадлаа. Сүүлд ашиглалтад оруулсан томоохон бүтээн байгуулалтын нэг болох Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамыг бид 2022 онд 6 саяын хүчин чадалтай залгаж байсан. 2024 онд 8 саяын хүчин чадалтай болгож нэмэгдүүлсэн. Өчигдөр мэт санагдаж байгаа боловч энэ секц маань өнөөдрийн байдлаар 20 сая тонн хүдэр боловсруулсан байна. Мөнгөн дүнгээр тооцоход 391 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэчихсэн байна. Уг төсөлд 165 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд, гурван жилийн хугацаанд бид 391 сая долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэг ямар үр ашигтай, өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн тод илрэл юм” хэмээн онцлов.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Энэ үеэр, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Урвалжийн хэсгийн ахлах мастер С.Ууганбуд, конвейерийн машинч Э.Энхчимэг, Өөрөө нунтаглах хэсгийн конвейерийн машинч Т.Цэцэгмаа, Бутлан тээвэрлэх хэсгийн хяналтын оператор Ц.Нямрагчаа, тээрмийн машинч Э.Дандар, Ж.Энхбаяр, Үйлдвэр техникийн товчооны ээлжийн дарга Г.Эрдэнэ, Нунтаглан баяжуулах хэсгийн насосны машинч Ц.Батчимэг, У.Дэлгэрцэцэг, тээрмийн машинч Б.Сонин-Эрдэнэ, тоног төхөөрөмжийн засварчин Б.Энх-Өлзий, В.Ганганбаатар, Хаягдлын аж ахуйн хэсгийн мастер Ж.Санжмятав нарыг шагнаж, баяр хүргэлээ. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Өөрөө нунтаглах хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Ч.Баянмөнх, Эрчим хүчний яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус хэсгийн мастер Б.Жанцанхорол, Шүүн хатаах хэсгийн цахилгаанчин Ж.Галбадрах, Дулаан агааржуулалтын хэсгийн сантехникийн слесарь Б.Энхбаатар, Нунтаглан баяжуулах хэсгийн ээлжийн засварчин Э.Энхжаргал, Бутлан тээвэрлэх хэсгийн ээлжийн засварчин Н.Пүрэв-Очир, цахилгаанчин Б.Ган-Эрдэнэ нар шагнагдсан юм. Мөн Орхон аймгийн Хүндэт тэмдгээр Хаягдлын аж ахуйн хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Парвиз Халафов, Нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаанчин Андрей Игнатов, Үйлдвэр техникийн товчооны инженер Р.Гантулга, хяналтын оператор Ц.Түмэнжаргал нар энгэрээ мялаалаа.
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, холбооны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай, олон жил үр бүтээлтэй ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамирыг “Хүндэт баяжуулагч”-аар өргөмжилснийг энд гардууллаа. Тэрээр, “Мэргэжлийн холбооныхоо шагналыг хүртсэндээ баяртай байна. Эрдэнэт үйлдвэртээ хоёргүй сэтгэлээр 37 жил ажиллажээ. Монголын ашигт малтмал, баяжуулагчдын холбооны анхны гишүүн, менежер, Хяналтын зөвлөлийн даргаар гурван удаа улиран сонгогдож ажилласан хөдөлмөрийг минь үнэлж, нэр хүндтэй шагналаа олгожээ гэж баярлаж байна. Үнэхээр гэнэтийн байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
“Баяжуулагчдын бахархал” үйл ажиллагааг "Talent miner" урлагийн наадмын Гала тоглолттой сүлэлдүүлэн нэгэн цогц болгон найруулсан нь улам сонирхолтой, өвөрмөц болгож, үзэгчдийн талархал хүлээлээ. Төгсгөлд нь баяжуулагчид 2025 оны шилдгүүдээ тодруулан, тайзнаа алдаршуулж, шагнав. Баяжуулах үйлдвэрийн “Шилдэг удирдах ажилтан”-аар Тоног төхөөрөмжийн засварын хэсгийн механикч А.Бямбасүрэн, “Шилдэг технологийн ажилтан”-аар Өөрөө нунтаглах хэсгийн хяналтын операторч Б.Биндэрьяа, “Оны шилдэг цахилгаан техникийн ажилтан”-аар Урвалжийн хэсгийн цахилгаанчин Ж.Баярсайхан, “Оны шилдэг мастер”-аар Шүүн хатаах хэсгийн мастер Б.Армангажи, “Оны шилдэг засварын ажилтан”-аар Нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Г.Банзрагч, “Шилдэг залуу ажилтан”-аар Бутлан тээвэрлэх хэсгийн конвейерийн машинч Т.Энхтөр, Өөрөө нунтаглах хэсгийн цахилгаанчин Б.Сандагдорж, Нунтаглан баяжуулах хэсгийн хяналтын оператор Ц.Мөнхзул, Механик, боловсруулалт, бигнүүрийн хэсгийн бигнүүрчин Г.Энхсайхан, Засварын хэсгийн цахилгаан ба хийн гагнуурчин Б.Мөнхтулга нар тодорлоо.
Харин “2025 оны Дэвшилд тэмүүлэгч инженер техникийн ажилтан”-аар Засварын хэсгийн мастер Н.Энхболд, Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн техникийн программ зохиогч инженер Б.Эрдэнэбаяр, “2025 оны Дэвшилд тэмүүлэгч ажилтан”-аар Өөрөө нунтаглах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Ч.Лэгрэв, Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Б.Оргил нар тодорч, шагналаа гардав. “2025 оны дэвшилд тэмүүлэгч хамт олон”-оор Ц.Батболд даргатай Шүүн хатаах хэсэг, А.Ганзориг даргатай Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсэг шалгарсан юм.
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС










