Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо. Практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын Илойло хотноо долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд зохиогдсон.
Тус тэмцээний халз буудлагын төрөлд нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Барбаатарын Энхжаргал эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд классик ангиллын эмэгтэй дэд ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон бөгөөд практик буудлагын спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин юм.
Уг тэмцээнд 26 улсын 400 гаруй тамирчин, харин Монгол Улсыг төлөөлөн 26 тамирчин 4 ангилалд 5 багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, тэмцээнийг арвин амжилттай өндөрлүүллээ.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











