




















Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.09.15/ боллоо. Шуурхай хуралдаанаар өнгөрсөн шуурхайд өгөгдсөн үүрэг даалгавар, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлууд, өдөр тутмын ажлаа чанартай гүйцэтгэх, салбарын яам, удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэх зэрэг үүрэг чиглэлийг алба, хэлтсийн дарга нарт өглөө.
Тодруулбал,
Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь яаралтай биелүүлэх дээр төвөөс байгуулагдсан дэд ажлын хэсэг анхаарч ажиллах,

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг энэ оны аравдугаар сардаа багтаан хугацаанд нь ашиглалтад оруулахад холбогдох арга хэмжээг авах,
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж 494 хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт 37 төсөлд хяналт хэрэгжүүлж 12 төслийг ашиглалтад оруулсан. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг норм дүрмийг баримтлан, хугацаанд нь ашиглалтад оруулах,
Байгууллагын дотоод үйл ажиллагаанд олон улсын ISO 9001 чанарын менежментийн хэрэгжилтийг хангуулж, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу дотоод үйл ажиллагааг сайжруулах ажлыг эрчимжүүлэх,
Өвөлжилтийн бэлтгэл ажил 2025.09.12-ны байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөнд нь хангуулахад шуурхайлах
Эх сурвалж: Барилга Хөгжлийн Төв










