



















АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаар Биткойны ханш 80 мянган долларыг давж шинэ дээд амжилт тогтоов. Сонгуулийн өмнөх прогнозоор хэрэв Дональд Трамп ялалт байгуулбал кривтовалютын ханш өснө гэсэн таамаг байв.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн шөнө Дональд Трамп ялах нь тодорхой болсны дараа биткойны ханш огцом өсөж, үүнээс хойш тасралтгүй өссөн хэвээр байна. Он гарсаар Биткойны ханш 80%-иар өссөн нь S&P 500 индескийн өсөлтийг даваад байна. S&P 500 индекс энэ жил 25.7%-ийн өсөлт үзүүлсэн байна. Дональд Трампын ялалт нь биткойноос гадна бусад кривтовалютуудын хувьд ч өсөх магадлалыг дагуулж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены засаг захиргаа сүүлийн 4 жил орчмын хугацаанд криптовалютыг хязгаарлах бодлого баримталсан байдаг. Харин Дональд Трамп өнгөрсөн 8-р сард сонгуулийн сурталчилгааны үеэрээ, криптовалют бол "ирээдүйг тодорхойлно" гэж мэдэгдсэн бөгөөд "АНУ-д олборлож, арилжаалахыг" нэмэгдүүлнэ гэж онцолсон юм. Мөн Америкийн стратегийн газрын тосны нөөцтэй адил үндэсний стратегийн биткойны нөөцийг бий болгохоо мэдэгдэж, биткойныг худалдан авч, хөрөнгө оруулалт хийхийг санал болгожээ.
Үүнээс гадна Дональд Трампыг хамгийн ихээр дэмжин ажилласан тэрбумтан Элон Максын дуртай “Dogecoin” сонгуулийн шөнөөс хойш тасралтгүй өссөөр ням гарагийн шөнө гэхэд 20 гаруй хувийн өсөлт үзүүлээд байна.










