БНХАУ-д их дээд сургуулийн элсэлтийн шалгалт эхэлсэнтэй холбоотойгоор томоохон технологийн компаниуд зарим хиймэл оюун ухаан (AI) чатботын үйлдлүүдийг түр зогсоож байсан байна. "Alibaba", "ByteDance", "Tencent" зэрэг компанийн аппууд зураг таних, даалгавар бодох зэрэг үйлдлийг түр хугацаанд идэвхгүй болгосон байна. Энэхүү үйлдэл нь “Гаокао” хэмээх Хятадын амьдралыг шийддэг их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр хууран мэхлэх явдлыг зогсоох зорилготой байжээ.
Зургадугаар сарын 7-10-ны хооронд 13 сая гаруй сурагч энэ шалгалтыг өгсөн байна. Шалгалтын танхимд гар утас, зөөврийн компьютер хэрэглэхийг хориглосон байдаг бол одоо "Qwen", "Kimi", "Doubao" зэрэг "AI" аппууд ч мөн үйл ажиллагаагаа зогсоож байжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

"Weibo" дээр нийтлэгдсэн зурагт "DeepSeek" зэрэг аппууд “Шударга байдлын үүднээс” зарим функцүүдийг хаасан тухай мэдэгдэл үзүүлж байгаа нь харагдаж байсан байна. Харин одоо хиймэл оюун ухаан ч гэсэн шалгалтын дүрэмтэй болж байгаа бололтой.
Энэ бол технологийн аваргууд болон шалгалтын байгууллагууд ижил байр суурьт хүрсэн ховор тохиолдол бөгөөд дэлхийн хамгийн хүнд шалгалтуудын нэгийг “Хүний оролцоотой” байлгахыг зорьж буй хэрэг ажээ. 🎓📵
Мөн энэ өдрүүдэд Монгол Улсад ч их дээд сургуулийн элсэлтийн шалгалт болж байна. Нийт сурагчиддаа амжилт хүсье.










