Өнөөдөр, 2025 оны 1-р сарын 29-нд манай урд хөрш БНХАУ-д шинэ жил буюу "Хаврын баяр" эхэлж байна. Энэ жил Модон могой жил тохиож байгаа ба могой жил нь сэргэлэн цовоо, эрч хүчтэй, ухаалаг, гүн бодолтой, амжилттай байхыг бэлгэддэг.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Хятадууд "Хаврын баяр"-аа 15 өдрийн турш тэмдэглэдэг бөгөөд энэ хугацаанд ам бүлээрээ цуглаж, будааны бялуу, банш, загас зэрэг уламжлалт хоол иддэг байна. Гудамжны парад, арслан ба лууны бүжиг, салют буудуулалт өргөн дэлгэр болдог. Гэхдээ аюулгүй байдлыг бодолцож төр засгаас нь салют буудуулахыг хориглосон ч тус улсын иргэд уламжлалаа болихыг хүсэхгүй байгаа юм. "Хаврын баяр" бол улаан өнгөний билэгдэл. Улаан өнгийн чимэглэл элбэг байх нь муу энергийг зайлуулдаг гэж үздэг байна.
Могой жилд төрсөн хүмүүсийг ухаалаг, сэргэлэн, гоо зүйн мэдрэмжтэй, ёс суртахуун өндөртэй гэж үздэг. Энэ жил амжилт, мэргэн ухааныг билэгддэг "Модон Могой" жил ийнхүү БНХАУ-д айлчлан ирлээ.










