Даваа гарагт БНХАУ-ын шинэ орон сууцны үнэ өнгөрсөн хоёрдугаар сард 0.1 хувиар буурсан гэж мэдээллээ. Хямрал нүүрлээд байгаа барилгын салбарт эрэлт сул хэвээр байгаа нь энэ үзүүлэлтээс батлагдаж байна. Засгийн газар эдийн засгийг дэмжих нэмэлт арга хэмжээ авахаа амласан ч эрэлт дорвитой сэргэхгүй байгаа аж.
Хоёрдугаар сарын үнийн бууралт нь өмнөх нэг, арванхоёрдугаар сарын турш харьцангуй тогтвортой байсан үнэтэй харьцуулахад буурсан үзүүлэлт гэж "Ройтерс" агентлаг Үндэсний Статистикийн Хорооны (ҮСХ) мэдээлэлд үндэслэн тооцоолжээ. Харин жилийн дүнгээр шинэ орон сууцны үнэ 4.8 хувиар буурсан нь өмнөх сарын 5.0 хувийн уналттай харьцуулахад арай бага байгаа аж.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ сарын эхээр танилцуулсан Засгийн газрын жилийн ажлын тайланд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаан үргэлжилсэн уналтыг зогсоох нь энэ жилийн гол зорилтын нэг гэж тодорхойлсон.
БНХАУ-ын бодлого боловсруулагчид орон нутгийн онцлогт тохирсон орон сууц худалдан авах хязгаарлалтыг өөрчлөх, анхны орон сууц худалдан авагчид болон илүү тохилог орон сууц сонирхож буй иргэдийн эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдээд байгаа.










