



















БНХАУ-д төрөлтийн түвшин буурч, олон мянган цэцэрлэг үүдээ барьж байна. Цэцэрлэгийн насны хүүхэд эрс багасаж байгаа учраас үүдээ барьж буй цэцэрлэгүүдийг бүрмөсөн татан буулгах эсвэл ахмадын асрамжийн газар, үйлдвэрт шилжүүлэх шийдвэр гарч байна. Мөн нярай болон бага насны хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим компаниуд үйл ажиллагаагааны чиглэлээ өөрчилж дунд болон өндөр настнуудад тохирсон нойрны чанар сайжруулах, дархлааг сэргээх зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна.
Хятад улсын хүн ам хурдацтай хөгширч байгаа учраас 2030 оноос эхлэн өндөр настанд чиглэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж, энэ төрлийн бизнес хүчээ авна гэдгийг судалгааны байгууллагууд онцолж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Шанхай хотод ахмадын хэрэгцээнд тохирсон фитнес клубын тоо нэмэгдэж, тус клубууд нь даралтны аппарат суурилуулж, физик эмчилгээний дасгалуудыг санал болгож байна. 2021-2023 оны хооронд тус улсын цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 15%-иар буурч, 41 саяд болжээ. Хятадын Боловсролын яамны мэдээлснээр, улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүд сүүлийн хоёр жилд үүдээ барьсаар байгаа нь элсэх хүүхэд цөөрч байгаагийнх юм. Ингэснээр хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан иргэд өөр бизнес рүү орох болжээ. Одоо бол ахмадын асрамжийн газар, асрах үйлчилгээний бизнес цэцэглэж байна. Тухайлбал тус улсын ахмадын асрамжийн газрын тоо энэ сарын байдлаар 2019 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, 410 мянга гаруй болсон гэж Хятадын Коммунист намаас мэдээллээ.
1980 онд тус улсын засгийн газар ”нэг хүүхдийн бодлого”-ыг хэрэгжүүлснээс хойш Хятадад төрөлт эрс буурч, хүн амын хөгшрөлт явагдаж эхэлсэн. Хүн амын хөгшрөлт явагдаж, энэ нь нийгэм олон сөрөг үр дагавар дагуулснаар нэг хүүхдийн бодлогыг 2016 онд цуцалсан ч төрөлт эргэж нэмэгдсэнгүй.










