



















БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд асан Тан Рэньжианд авлигын хэргээр цаазаар авах ял оноосон боловч хойшлуулсан талаар төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг ням гарагт мэдээлэв. Синьхуа агентлагийн мэдээлснээр, Тан нь 2007 оноос 2024 он хүртэлх хугацаанд хашиж байсан албан тушаалуудаа ашиглан нийтдээ 268 сая юань (37.6 сая ам.доллар)-ыг бэлэн мөнгө болон эд хөрөнгө хэлбэрээр авлигалд авсан байна.

Чанчунь хотын дунд шатны ардын шүүх түүний цаазаар авах ялыг хоёр жилээр хойшлуулсан бөгөөд Тан өөрийн гэмт хэргийг хүлээн зөвшөөрснийг онцолжээ.
Хятадын Коммунист нам Тан Рэньжианыг 2024 оны арваннэгдүгээр сард намаас хөөсөн. Тэр үед түүнийг авлигын эсрэг хяналтын байгууллага шалгаж эхлээд зургаан сар болж байсан бөгөөд мөн албан тушаалаас нь чөлөөлсөн аж.
Түүний шалгалт тун хурдан явагдсан ба өмнөх Батлан хамгаалахын сайд Ли Шанфу болон түүний өмнөх албан тушаалтан Вэй Фэнхэ нарын авлигын хэргийг шалгасан явдалтай ижил үйл явц давтагдсан байна.
Ерөнхийлөгч Ши Жиньпин 2020 онд Хятадын дотоодын аюулгүй байдлын байгууллагад цэвэрлэгээний аян эхлүүлж, цагдаа, прокурор, шүүгч нар “Туйлын үнэнч, туйлын цэвэр, туйлын найдвартай” байх ёстой гэсэн шаардлага тавьсан юм.

Албан ёсны намтрын дагуу Тан нь 2017–2020 онд баруун бүсийн Ганьсу мужийн захирагчаар ажиллаж байгаад Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдаар томилогджээ.
Өнгөрөгч 1-р сард Ши Жиньпин авлигыг Хятадын Коммунист намын “хамгийн том аюул” гэж нэрлэж, авлига тасралтгүй өсөн нэмэгдсээр байгааг анхааруулсаар байгаа юм.
($1 = 7.1328 юань)
1 CNY=502 төгрөг









