



















БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл 2024 оны 12-р сарын 03-ны өдрийн 22:57 минутад цэргийн "онц байдал" зарласан. Гэнэтийн энэ мэдээлэл олон нийтэд түгшүүр төрүүлж төөрөгдөл үүсгээд байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл гэнэтийн мэдэгдэлдээ, Хойд Солонгосын коммунист дэглэмээс улс орноо хамгаалах, төрийн эсрэг элементүүдээс үндсэн хуулиа хамгаалах зорилготой гэжээ. (БНСУ-ын Сөрөг хүчин Ардчилсан намыг хэлэв).
Тэрээр, “Улс төрийн сөрөг хүчин бидний эрх чөлөө, аз жаргалыг хязгаарлахаар оролдож байна. Би тэднийг устгаж, дэг журмыг сэргээнэ. Цэргийн онцгой байдал зарлаж буй нь манай эрх чөлөөт Бүгд Найрамдах Солонгос Улсын үндсэн хууль, үнэт зүйлд итгэдэг иргэдийг маань гайхшруулж байгааг ойлгож байна. Гэвч гаднаас ирж буй нөлөөлөл шахалтуудын эсрэг ажиллана. Гэхдээ Манай улсын гадаад бодлогод ямар ч өөрчлөлт орохгүй. Ард иргэд минь надад итгэж, хамтдаа эрх чөлөөгөө хамгаалаарай” гэсэн юм.
Юу болов?
БНСУ-ын улс төрийн байдал тогтворгүй байна. Тус улсын иргэд Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцрох ёстой гэж үзэж хэд хэдэн удаагийн эсргүүцлийн жагсаалыг өнгөрсөн саруудад хийсэн юм. Мөн тус улсын Ардчилсан нам буюу сөрөг хүчин Юн Сок Ёлыг ихээр шүүмжилж улсын төсвийг танахыг шаардсаар байсан юм. БНСУ-ын Ардчилсан намын зүгээс ирэх оны төсвийн тодотголын төслийг өргөн барьж, төрийн ерөнхий аудитор, Ерөнхий прокурорыг огцруулах санал хүргүүлжээ. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага болох Үндэсний Ассамблей, өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Засгийн газрын гишүүдийн эсрэг нийт 22 удаа импичмент явуулах санал гаргаад байна. Ерөнхийлөгч Юн Сок Ёлын нэр хүнд, болоод тус улсын Засгийн газрын нэр хүнд эрс унасан. Ялангуяа БНСУ-ын тэргүүн хатагтайн 3 сая воны үнэ бүхий DIOR цүнхий дуулиан, Нью-Йоркийн их сургуулийн Стерн Бизнесийн сургуулийг төгссөн гэж намтартаа худал мэдүүлсэн асуудал, Юн Сок Ёл-ын сонгуулийн менежерт албан тушаал амалсан утасны бичлэг, "улстөрд хөдлөнгөөс" оролцдог гэх асуудлууд нь тус улсын засгийн газар, парламентын гишүүдийн дунд ихээхэн маргаан тарьж, цаашлаад нэр хүнд нь унасан эрх баригч намын дотор ч хагарал үүсгээд байгаа билээ.
Яг одоогийн байдлаар Сөүлд онц байдлын дагуу БНСУ-д улс төрийн бүхий л үйл ажиллагааг хориглоод байна. Үүнд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, олон хүн цугласан урлаг соёлын арга хэмжээ хамаарна. Мөн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг засгийн газрын хяналтад шилжүүлсэн байна. Онц байдалтай холбоотойгоор БНСУ-ын бүх эмч, сувилагч, ажилтнуудыг ажлын байран дээрээ 48 цагийн дотор ирэхийг тушаасан байна.
БНСУ-ын Үндэсний ассамблей Ерөнхийлөгч Юн Сук Ёолд цэргийн "онц байдлыг" цуцлахыг шаардлаа. Тус улсын үндсэн хуульд зааснаар парламентын гишүүдийн олонх нь шаардсан тохиолдолд онц байдлыг цуцлана гэж заажээ.Тус улсын үндсэн хуульд зааснаар парламентын гишүүдийн олонх нь шаардсан тохиолдолд онц байдлыг цуцлана гэж заажээ. Тун удалгүй Үндэсний ассамблейн хуралд 300 гишүүн 198 нь оролцож 100 хувийн саналаар цуцлах ёстой гэх санал өгөв.
Ингээд Үндэсний ассамблейн хуралд оролцсон 198 гишүүний 100 хувийн саналаар онц байдлыг цуцлагдсаныг Үндэсний ассамблейн дарга мэдэгдэж байдал намжив...









