



















"YouTuber" Жонни Сомали БНСУ-ыг доромжилж, ёс бус үйлдлүүдээ 10-р сарын сүүлээр цахим орчинд нийтэлжээ. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед Япон цэргүүдэд хүчирхийлүүлж амь насаа алдсан эмэгтэйчүүдийн хөшөөг үнсэж буй зураг бичлэгээ нийтэлсэн нь олны эгдүүцлийг хүргэжээ. Тэрээр ёс бус үйлдэл хийхдээ хар тамхи хэрэглэсэн гэж мэдүүлсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Харин "The Express Tribune"-д мэдээлснээр, "хар тамхи хэрэглэж", Үндэсний эв нэгдлийн билэгдэл түүхт хөшөөг үнссэн явдал бол "үндэстнийг гутаан доромжилсон" үйлдэл гэж БНСУ-ын Засгийн газар, Жэндер гэр бүлийн яам үзсэн байна. Мөн Жонни Сомалиг хилээр гарахыг хориглож, 10 жилийн ял оноолоо гэжээ. Үүнээс гадна түүнийг цагдаа саатуулж амжаагүй байхад нь тус улсын үндсэрхэг үзэлт "YouTuber" залуу байгаа газрыг нь олж зодсон байна. Учир нь Жонни Сомали олон нийтийн газарт удаа дараа бүдүүлэг, ёс зүйгүй, дураар авирлаж, дэлгүүрт идэж буй гоймонгоо цацах, шаардлага тавьсан иргэнийг доромжлох, охид эмэгтэйчүүд рүү чанга орилож, айлгаж ичээж буйгаа цахим орчинд хуваалцсан нь ийнхүү иргэдийнх нь ч тэвчээрийг баржээ.










