



















Бямба гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёл тусгай прокурорын дуудлагаар мэдүүлэг өгөхөөр Сөүл дэх Ерөнхий Прокурорын газар ирсэн байна. Энэхүү мэдүүлэг авах үйл ажиллагаа нь 2025 оны 12-р сард цэргийн дэглэм тогтоох гэсэн бүтэлгүй оролдлоготой нь холбоотой хэргээр шалгаж буй мөрдөн байцаалтын хүрээнд явагдаж байгаа юм.
Юн Сог Ёлын өмгөөлөгчид түүнийг олон нийтийн өмнө мэдүүлэг өгөхийг шаардсан тусгай прокурорын үйлдлийг “Эрхийн зөрчил” бөгөөд “Олны өмнө гутаан доромжлох тактик” хэмээн эсэргүүцжээ.

Өмгөөлөгчдийн мэдэгдэлд дурдсанаар, Юн Сог Ёл энэ өдөр мөрдөн байцаалтад мэдүүлэг өгч, үнэн бодит байдлыг ярих болно гээд мөрдөн шалгалтыг "Улстөржсөн" бөгөөд "Худал мэдээлэл, гуйвуулгаар дүүрэн" гэсэн байна.
Юн тусгай прокурорын байранд орох үедээ сэтгүүлчдийн асуултад хариулаагүй аж.
2025 оны 12-р сарын цэргийн дэглэм тогтоох оролдлого нь 1980-аад оны цэргийн дэглэмээс хойш ардчиллыг бэхжүүлсэн хэмээн бахархаж байсан Өмнөд Солонгосын нийгэмд цочрол өгсөн үйл явдал болсон.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Юн Сог Ёлыг парламентаас огцруулах шийдвэр гаргасныг Үндсэн хуулийн цэц баталж, тэрээр 2025 оны 4-р сард албан тушаалаасаа халагдсан юм.
Тусгай прокурор Юн Сог Ёлыг өмнө нь удаа дараа дуудахад ирээгүй учраас түүнийг баривчлах зөвшөөрөл хүссэн ч энэ долоо хоногт шүүх түүний мөрдөн байцаалтад хамтрах хүсэл эрмэлзлийг харгалзан үзэж, хүсэлтийг няцаасан байна.
Тусгай прокурор энэ оны 6-р сарын эхээр томилогдож, 200 гаруй прокурор, мөрдөгч бүхий багийг бүрдүүлэн Юн Сог Ёлын эсрэг хэрэг нээж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Юн нь 2022 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Өмнөд Солонгосын Ерөнхий прокурорын албыг хашиж байсан юм.
Юн Сог Ёл нь 12-р сарын 3-нд цэргийн дэглэм зарласан хэргээр шүүхэд дуудагдаад байгаа. Түүнийг шүүхийн зөвшөөрөлтэйгөөр баривчлахаар ирсэн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарсны дараа 2025 оны 1-р сард баривчилсан ч 52 хоногийн дараа хуулийн зүйл заалтын улмаас суллаж байсан юм.
Тэрээр Ерөнхий прокурор байхдаа Хатагтай Ерөнхийлөгч Пак Ин Хэг яллан шоронд хийж байсан.











