БНСУ-ын Jeju air-ын 181 зорчигчтой онгоц осолдлоо. Онгоцонд явсан зорчигчдоос 28 хүн амь насаа алджээ.
Тус онгоц Сөүлээс баруун өмнө зүгт 288 км-ийн зайд орших Муан мужийн Мусан олон улсын нисэх онгоцны буудалд буух үедээ осолдсон байна. Өглөөний 09:07 цагийн үед газардсан онгоц зурвасаас гарч, хашаа мөргөжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Ослын улмаас 28 хүн амиа алдсан бөгөөд эдгээр хүмүүс онгоцны сүүл хэсэгт сууж явж. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр амиа алдсан хүмүүсийн тоо 28-аас их хэмээн үзэж байгаа юм байна. Ёнхап агентлагийн мэдээнд онгоцны сүүл хэсгийн шатаж байгаа зургыг оруулсан ч аврагчдыг очиход онгоцны их бие бүхэлдээ шатаж байсан гэж CNN мэдээлэв.











