БНСУ-ын Үндэсний ассемблей мягмар гарагт 2025 оны төсвөө батлав. БНСУ-ын улсын сөрөг хүчнээс өргөн барьсан шинэчилсэн төсөв нь 673.3 их наяд вон буюу 471.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Эрх баригч ард түмний хүч нам болоод, Ерөнхийлөгч Юн Сок Ёлын буланд шахагдах болсон шалтгаануудыг нэг "том төсвийн" маргаан ийнхүү цэгцрэв.
Сөрөг хүчний өргөн барьсан шинэчилсэн төсөв эрхбаригчдын өмнөх төсвөөс 4.1 их наяд воноор бага байна. Төсвийг танахдаа, Засгийн газрын нөөц хөрөнгө, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв, Үндэсний аюулгүй байдлын албаны тусгай ажиллагааны зардал болон Ерөнхий прокурор, Аудитын байгууллага, Цагдаагийн байгууллага зэрэг төрийн байгууллагуудын төсвийг танажээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Төсөв танах асуудал дээр эрхбаригч "Ард түмний хүч" болон сөрөг хүчин "Ардчилсан нам"-ын дунд ихээхэн маргаан дагуулсан юм. Харин ирэх оны төсвийг эцэслэн батлахыг Үндэсний асемблейн 183 гишүүн дэмжиж 94 гишүүн татгалзсан ч олонхын саналаар батлагдав. Энэ нь БНСУ-ын түүхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хоёр намын зөвшилцөлгүйгээр баталсан анхны тохиолдол болж байна.










