



















БНСУ-ын Үндэсний ассамблей өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг эх орноосоо урвасан хэргээр байнгын ажиллагаатай мөрдөн шалгах тусгай зөвлөхийг ажиллуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Уг хуулийн төсөлд Юн Сук Ёолоос гадна Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Армийн штабын дарга, генерал Пак Ан Су болон Ерөнхий сайд Хан Дак Сү, Сөрөх тагнуулын албаны тэргүүн Ео Ин Хён, эрх баригч Ардын хүчний намын бүлгийн дарга асан Чу Кюн Хо нарыг ч мөн мөрдөн шалгах хүмүүсийн жагсаалтад бичжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ердийн мөрдөн шалгах ажиллагаанаас ялгаатай нь Ерөнхийлөгч байнгын ажиллагаатай мөрдөн шалгах тусгай зөвлөхийн эсрэг хуулийн төсөлд хориг тавих эрхээ эдлэх боломжгүй. Гэхдээ тусгай зөвлөхийн томилгоог өөрөө хойшлуулж болох аж.
Тэнцвэртэй мэдээллийг ug.mn танд хүргэнэ










