



















Даваа гарагт буюу өнөөдөр БНСУ, Камбож улсын цагдаагийн хамтарсан мөрдөн шалгах баг онлайн луйвар болон бэлгийн шинжтэй гэмт хэрэгт сэжиглэгдсэн 26 хүнийг баривчилсан тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар (Хөх ордон)-аас мэдэгдлээ.

"Хоёр улсын цагдаагийн хамтарсан баг тэдгээр гэмт этгээдүүдийг цагдаа болон санхүүгийн зохицуулах байгууллагын ажилтан мэт дүр эсгэн, онлайн залилан хийж, Өмнөд Солонгосын 165 иргэнээс нийт 26.7 тэрбум вон (ойролцоогоор 18.25 сая ам.доллар) хууль бусаар авсан" гэж үзэж байгаа талаар Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Кан Ю Жонг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тухайн сэжигтнүүд олон эмэгтэйчүүдийг дарамталж, бэлгийн агуулгатай видео бичлэг, зураг авч, тэдгээрээ тараахад ашигласан байж болзошгүй гэж Кан хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Баривчилгааг Камбожийн цагдаа нар, Өмнөд Солонгосын тагнуул, цагдаагийн байгууллагын дэмжлэгтэйгээр хийсэн байна.
Баривчлагдсан хүмүүсийг Өмнөд Солонгост шилжүүлэн өгч, хуулийн дагуу хариуцлага тооцно гэж тэрээр нэмж хэлжээ.
Харин Камбожийн засгийн газар уг баривчилгаа болон хэргүүдийн талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.
(1 ам.доллар = 1,463 вон)











