



















Өнөөдөр БНСУ-ын Үндсэн Хуулийн Шүүхийн 7 гишүүний нэгээс бусад нь Ерөнхий сайд Хан Дон Су-г огцруулсан нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэж үзэж түүний бүрэн эрхийг сэргээх шийдвэр гаргалаа. Улс төрийн хямрал нь өдрөөс өдөрт гүнзгийрч буй тус улсын хувьд энэхүү шийдвэр нь улстөрийн хүрээн дэхь томоохон үйл явдлуудын нэг болсон байна. Хан нь өнгөрсөн оны сүүлээр тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл төрийн эргэлт гаргах ордлого хийснийхээ төлөө албан тушаалаасаа огцорсны дараа төрийн тэргүүнийг орлон ажиллаж байсан юм. Гэвч Хан ердөө хоёрхон долоо хоногийн дараа Парламентын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, үндсэн хуулийн шүүхийн гурван гишүүнийг томилохоос татгалзсан шалтгаанаар огцорсон.
Өдгөө 75 настай Хан Дон Су улс төрийн нам харгалзахгүйгээр 5 өөр ерөнхийлөгчийн үед өндөр албан тушаал хашиж байсан ба улстөрийн хүрээнийхний хувьд сөргөлдөгч талуудыг хооронд нь холбож чаддаг чадвартай хүн хэмээн үнэлэгддэг байна. Сөрөг хүчин давамгайлсан БНСУ-ын Парламент Хан Дог Су-г Юн Сок Ёлийн төрийн эргэлт хийх гэсэн шийдвэрийг зогсоохын төлөө хангалттай арга хэмжээ аваагүй гэж буруутгасан юм. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын асуудлыг Үндсэн Хуулийн Шүүх хэлэлцэх явцад Сангийн сайд Чой Сан Мок түр хугацаанд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан.
Парламент Ханыг дан ганц ерөнхийлөгчийн төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос гадна, Үндсэн Хуулийн Шүүхийн шүүгчийн томилгооноос татгалзсан, Ерөнхийлөгч Юн болон тэргүүн хатагтай Ким Гон Хиг онилсон тусгай прокурорын хуулийн төслийг дэмжээгүй зэрэг үндэслэлээр огцруулсан.
Хан хоёрдугаар сарын 19-нд болсон цорын ганц сонсголд оролцож, өөрийгөө төрийн эргэлт хийх гэсэн явдалтай ямар ч холбоогүй гэж мэдэгдэн, шүүхээс огцруулах шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн нь ийнхүү түүний талд шийдэгдлээ.
Ерөнхийлөгч Юн Сок Ёл арванхоёрдугаар сарын 3-нд төрийн эргэлт хийх шийдвэр гаргаж, оролдлого хийсэн ч тус улсын Парламент нэн даруй арга хэмжээ авч 6 цагийн дараа ерөнхийлөгчийн төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоосон байдаг.
БНСУ нь Азийн 4 дэхь том эдийн засагтай улс юм.









