
Богдхан уул руу энэ сарын 30-ны өдрөөс эхлэн аялахыг хориглолоо. Учир нь дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэж хоёр хоногийн хугацаанд хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах ажлыг онгоцоор хийж гүйцэтгэхээр болжээ.
Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчдыг ирэх сарын 16-ныг дуустал ууланд аялж, алхахгүй байх, Богд уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хортон шавж устгалын хорын нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдэгдлээ.
Ойн хөнөөлт шавж үй олноороо үржин олшрох таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг гол хүчин зүйл нь шавжийн өөрийн биологийн онцлог, хүний үйл ажиллагаа, ойн түймэр, цаг агаарын хэт хуурайшилт зэрэг өөрчлөлтөөс шалтгаалж их хэмжээгээр хөнөөл учруулдаг.
Шавж нь модны навч, шилмүүсээр хооллож, өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж, ойг доройтолд оруулдаг байна.
Хэрэв 2-3 жил дараалан идвэл тухайн мод дахин сэргэн ургах чадваргүй болдог аж.










