



















Хуралд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар оролцож, зөвлөлийн гишүүдэд зарим асуудлаар үүрэг өглөө. 2026 оны 8-р сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. COP17 бага хурлыг зохион байгуулагч Монгол Улс ямар санаачлага дэвшүүлж оролцох тухай зөвлөмж гаргах тухай үүргийг өглөө. Зөвлөлийн гишүүдийн гаргасан зөвлөмжийн дагуу 14 хоногийн дараа дахин хуралдахаар болсон байна.


Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.

Хэлэлцүүлгээр хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид саналаа илэрхийлж, боломж, гарцыг ярилцлаа.

---
Мөн хурлын үеэр салбарын сайд 2026 онд байгаль орчны салбарт хэрэгжих шинжлэх ухааны шинжтэй хөтөлбөр арга хэмжээ, төслүүдийн дараалал гаргах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьмал моддыг эрсдэлгүй арчилж хамгаалах, ойн шавьж устгал, гал түймрийн эрсдэл зэрэг салбарын тулгамдсан асуудалд шийдэл гаргаж танилцуулахыг даалгав.
Үргэлжлүүлэн БОУАӨЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл салбарын бусад асуудлаар хуралдлаа.
Эх сурвалж: Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам











