
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Тогтохжаргалын Золбаярыг томиллоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Золбаярыг томилсон шийдвэрийг танилцуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Т.Золбаяр нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэргэжилтэн, улсын бүртгэгч, хяналтын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт Хяналт шалгалтын газрын хянан шалгагч ахлах шинжээч, Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч, ахлах шинжээч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд төрийн албанд тасралтгүй 14 жил ажилласан туршлагатай, төрийн захиргааны албан хаагч юм.











