Бичил мэдээ
Шинэ мэдээ
Их уншигдсан
Буддын шашны лам нар АНУ-ын Техас мужаас Вашингтон хот хүртэлх 2,300 миль (3'680 км) “Энхийн алхалт”-аа амжилттай өндөрлөж чадлаа. "Энхийн алхалт" АНУ-ын Вашингтон хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бариандаа орж, ёслол төгөлдөр өндөрлөсөн байна. Тус хүрээлэнд олон зуун хүн цугларч, лам нартай цэцэг барин мэндчилж салах ёс хийн гэр рүү нь үдэн гаргаж өгчээ.











