Аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөр “Говийн Ирээдүй-Хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ирээдүйн бүжигчдийн залгамж халааг бэлтгэх, бүжгийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн бүжгийн хэм хэмнэл, хөдөлгөөний ур чадварыг шинэ түвшинд хүргэх зорилго бүхий “Говийн Жонон” зүүн бүсийн хүүхдийн бүжгийн наадам зохион байгуулагдаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
34 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа Говийн жонон бүжгийн наадмыг Монгол улсад “Хүүхдийн байгууллага” хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөн үүсэж хөгжсөний 166 жилийн ой , Монголын хүмүүнлэгийн өдрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Говийн жонон бүжгийн наадамд Дорноговь , Говьсүмбэр , Дорнод аймаг, Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Цогтцэций, Гурвантэс, Ханхонгор сумдын сурагчид, цэцэрлэгийн бүжигчин багачууд нийт 34 хамтлаг, 820 гаруй хүүхдүүд оролцож байна.
Эх сурвалж: Өмнөговь аймаг Засаг Даргын Тамгын Газар










