



















АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ирэх даваа гарагт тангарагаа өргөнө. Түүний тангараг өргөх өдөр АНУ-ын Вашигтон хотод сүүлийн 40 жилд тохиогоогүй хүйтэн өдөр болох төлөвтэй байна. Тиймээс Дональд Трамп Капитолын ордны гадаа бус Ротунда танхимд тангараг өргөхөөр боллоо. Дональд Трампын тангараг өргөх Ротунда танхимд Конгрессын гишүүд, тэдний гэр бүлийнхэн тэргүүтэй VIP 700 орчим зочид оролцох юм.
Дональд Трампын тангараг өргөх ёслолыг үзэхээр 200 орчим мянган хүн тасалбар худалдан авчээ. Капитолын гадаа талбай 20 мянган хүний багтаамжтай ч тангараг өргөх ёслолыг үзэх хүсэлтэй 200 орчим мянган иргэний аюулгүй байдлыг хангахаар хууль сахиулах 25 мянган гаруй алба хаагчид ажиллах юм. Дональд Трамп дэмжигчдээ гомдоохгүйн тулд, “Би тангарагаа өргөчихөөд гарч ирнэ”. Та бүхэн дулаан хувцаслаарай хэмээн “Truth Social” цахим хуудсандаа нийтэлжээ.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Хамгийн сүүлд 1985 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейган Ротунда танхимд тангараг өргөжээ. Энэ өдөр гадаа -25 хэм хүйтэн өдөр тохиосон байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Уильям Хенри Харрисон 1841 онд тангараг өргөх ёслолынхоо үеэр малгай, гадуур хүрэмгүйгээр, 2 цаг орчим үг хэлсэн байна. Гадаа хүйтэнд тангараг өргөснөөр Уильям Хенри Харрисон хатгалгаа туссан бөгөөд тангараг өргөсөнөөс хойш сарын дараа таалал төгссөн гашуун түүхтэй. Иймээс АНУ-ын ерөнхийлөгч нар цаг агаар хүйтэн байвал дотор танхим буюу Ротундад өргөдөг уламжлалтай.










