Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд таниулах, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын албан хаагчдад Нийгмийн даатгалын багц хуулийн сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газар болон хүрээлэнгийн албан хаагчдад 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаарх сургалтыг зохион байгуулав.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Сургалтад Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудыг танилцуулан, албан хаагчдын тавьсан нийгмийн даатгалын талаарх асуултад хариулт өгч ажиллав.
Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажилласан Цаг уур, орчны шинжилгээний газрын хамт олонд талархал илэрхийлье.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар










